Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
"Номын баяр" хуртай сайхан өдрөөр эхэллээ

“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн "Номын баяр" энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн номын баярт Үндэсний номын сан дараах үйлчилгээг үзүүлж оролцоно. 

1. Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн марк, номын худалдаа

2. Уншигчийн үнэмлэх нээлт

3. "Монголын нууц товчоо"-той холбоотой номын үзэсгэлэн 

4. Мэдлэгийг тань номоор мялаая. /Үгийн сүлжээ/ Та танин мэдэхүйн 10 асуулттай үгийн сүлжээг зөв бөглөөд 1 номоор шагнуулаарай.

5. “Бидний номын сан” ном солилцоо. Та уншсан номоо манай ном солилцооны буланд байгаа өөрийн сонирхсон номоор сольж авах боломжтой.

6. "Номоо хайрлая" ном сэлбэн засах, зөвлөх үйлчилгээ

7. Гүюг хааны тамганы дардас дарах /Тамганы дардас, тайлбарын хамт 10000 төгрөг/

8. "Үлгэрээс үлгэрлэе" хүүхдэд зориулсан хөтөлбөр, чанга уншлага. Өдөр бүр 12 цагаас Үндэсний номын сангийн асрын өмнө болно. Pro театрын жүжигчид оролцоно.

9. “BOOK BATTLE” Үндэсний бичгээр хурдан унших тэмцээн. Өдөр бүр 13 цагаас Үндэсний номын сангийн асарт болно.

10. Төрөл бүрийн материалаар номын хавчуурга хийх аргыг хүүхдүүдэд заах, өөрсдөөр нь хийлгэнэ гэж Монгол Улсын Үндэсний номын сангаас мэдээлж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан