Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
34 дэх удаагаа номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа номын баярын гурав дахь буюу сүүлийн өдөр өнөөдөр /2023.09.17/ Д.Сүхбаатарын талбайд тохиож байна.  “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн  удаагийн номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой.

Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчдадтай уулзалт хийнэ. Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм байна.

Мөн энэ удаагийн номын баяр нь өнгөрсөн жилүүдээс өргөн хүрээнд, арвин онцлогтой болох гэнэ.  Тухайлбал, онцлох зочид, гадаадын олон төлөөлөгчидтэй болохоор хөтөлбөр гарчээ.

 Номын баярыг 240 мянган хүн үзэж сонирхдог аж.

Онцлох зочдын тухайд, 

  • Оросын утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский /Зөвлөлийн үеийн сонгодог зохиолчдын зохиол бүтээлд бичсэн шүүмж, нийтлэлээрээ утга зохиол сонирхогчдын анхаарлыг татдаг/
  • Халимагийн түүхч Захаров Басан /халимагийн түүх соёл, үндэсний өв соёлд шимтэгч/
  • Оросын түүхч, соёл судлаач Анна Эспарса /Дэлхийн хөгжмийн ертөнц дэх Оросын хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын баримтат кино, төслийг танилцуулагч/
  • Оросын зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга /олон улсын "Ясная Поляна" шагналын ажлын хэсгийн гишүүн/
  • ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский /оросын утга зохиол, түүх ба орчин үе үзэсгэлэн/
  • Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров
  • ОХУ-ын түүхч, соёл судлаач Анна Эспарса зэрэг 10 гаруй хүндэт зочид төв талбайд болон бусад заасан байршлуудад уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, нээлттэй үзэсгэлэнгүүд гаргах аж.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан