Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Голомт банк ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Банк, санхүүгийн салбарын хөгжлийг түүчээлэгч Голомт банк Хөдөө аж ахуйн их сургуультай урт хугацаанд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд оюутан суралцагчдыг ажлын байранд суурилсан сургалтад хамруулах, багш мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болон оюутнуудыг хөгжүүлэх клуб дугуйлан, практик сургалтуудыг зохион байгуулах, төгсөгчдийг ажлын байранд дагалдан суралцуулахад үр дүнтэй хамтран ажиллах юм. Гэрээнд Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн захирал  Т.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурлаа.

Голомт банк 2021 оноос эхлэн Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх “Erasmus+MONGWBL” төсөлд ажил олгогчдыг төлөөлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан