Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Залуу нисгэгч дэлхийн дээд амжилт тогтоолоо
Швейцарийн 22 настай залуу  Карл Шмидт дэлхийг тойрсон хамгийн залуу  нисгэгч болж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэр долдугаар сарын 11-нд ганц моторт Cessna 210 онгоцоор  дэлхийг тойрохоор гарч 40 мянган км зам туулан дэлхийн 21 оронд бууж, агаарт нийтдээ 110 цаг ниссэн байна. Хамгийн сүүлд тэрээр германы Гамбург хотоос нисч өчигдөр төрөлх Дюбендорф хотдоо өчигдөр  газарджээ. Түүнийг хотын нь хоёр мянга гаруй иргэн газарт хүлээж байсан бол швейцарийн цэргийн нисэх хүчний нисэх онгоцууд агаарт угтаж авчээ. Тэрээр аяллынхаа тухай ном бичнэ гээд цаашдаа нисэхийн зохион бүтээгч инженерээр юм уу, туршин нисэгчээр ажиллана гэсэн байна.
Үүний өмнө америкийн Баррингтон Ирвинг дэлхийг тойрохдоо 23 нас 96 хоногтой байсан болохоор Карл Шмидт дэлхийг агаараар тойрсон хамгийн залуу хүн болж энэ амжилтаа бүртгүүлэхээр Гиннесийн дээд амжилтын номд орох юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан