Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна

 

Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна

Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.

Уг тохижилт дууссаны дараа "Ёслол хүндэтгэлийн танхим" нээхээр төлөвлөжээ. Мөн Их Монгол Улсын нийслэл Хархорумд байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20-р зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8 ам.метр хэмжээтэй сүмийн хийцлэл, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтарыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж эхэлсэн талаар Соёлын яамнаас мэдээлэв.

Эдгээр бүтээн байгуулалын ажлыг хийж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа Чингис хааны мэндэлсэн өдөр болох өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 11-р сарын 14-ний өдөр музейг дахин нээх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан