Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“WOMEN OWNED” тохирлын тэмдэгтийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

“WOMEN OWNED” тохирлын тэмдэгтийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Голомт банк Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “WOMEN OWNED” тохирлын тэмдэгтийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлох, таних замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэй та “WOMEN OWNED” шошгыг эзэмшин бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг таниулах, цаашлаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээл, хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг болох аливаа төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж илүү нэмэгдэх юм.

“WOMEN OWNED” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглахыг хүссэн бизнес эмэгтэйчүүд хүсэлтээ ЭНД дарж, эсвэл дараах QR-ийг уншуулж бидэнд илгээгээрэй.

Бид таны илгээсэн хүсэлтийг хүлээн авч, компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаа зэргийг харгалзан шаардлага хангасан гэж үзвэл танай байгууллагад “WOMEN OWNED” гэрчилгээг албан ёсоор олгох болно.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан