Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
"Трио" кино 19 дэх шагналаа хүлээн авчээ

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх навчаа хүлээн авчээ. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна.

"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн.

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.

"Трио" Монголын уран сайхны киноны шагналууд:

•Тайландын олон улсын кино наадмын "Шилдэг кино"

•АНУ-ын "Палм спрингс" олон улсын кино наадмын "Шилдэг зураглаач" шагнал

•Улаанбаатар олон улсын кино наадмын "Шилдэг продюсер" шагнал

•Канадын Монтреалын олон улсын кино наадмын "Шилдэг найруулагч" шагнал

•Польш улс дэлхийн "А"зэрэглэлийн Варшав 38 олон улсын кино наадмын"Үзэгчдийн таашаалд нийцсэн кино"

•Эстони улс мөн л дэлхийн "А" зэрэглэл Таллины хар шөнө 26 олон улсын кино наадмын "Best of fest"

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан