Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскарын эзнээр 2 дахь удаагаа шалгарав

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн оскар Олон улсын дуурийн  найм дахь удаагийн шагнал болох "Дуурийн шилдэг баритон" шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ. Тэрбээр энэ шагналын эзнээр 2020 онд шалгарч байв.

Энэхүү шагналыг Италийн засгийн газар,Италийн ерөнхийлөгчийн өндөр ивээл дор,Италийн Гадаад Харилцааны Яам,Италийн Соёлын яам, өв бүтээл,Аялал Жуулчлалын Яам,Залуучуудын холбоод,Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод,Симфони найрал хөгжмийн холбоод,Верано хотод үйл ажиллагаатай Арена сан зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд, байгууллагуудаас хамтран ивээн тэтгэн тодруулж зохион байгуулдаг юм байна.Энэ удаагийн шагналд дэлхийн дуурийн урлагийн шилдэгийн шилдэг 15 дуурийн дуучдаас хоолой тус бүрээс 3 дуучдыг шалгаруулж дэвшүүлснээс манай дуурийн нэрт дуучин,баритон хоолойт Монгол Улсын ардын жүжигчин- Э.АМАРТҮВШИН шалгарчээ.Мөн уг шагналд шилдэг 3 симфони хөгжмийн удирдаач,3-дуурийн найруулагчид,3-театр урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27шилдэг урлагийн зүтгэлтнүүд тодорсон.

Энхбатын Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Энэ хугацаанд дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс дараах шагналуудыг хүртэж байв.

Түүний авсан шагналуудаас танилцуулбал,

  • 2011 он.П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны 2-р байр, /ОХУ-ын Санкт-Петербург хот/
  • 2012 оны зургадугаар сар. “The Placido Domingo’s Operalia” тэргүүн /БНХАУ-ын Бээжин/ байр
  • 2015 оны зургадугаар сар “Cardiff singer of the World” уралдаан
  • Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль
  • ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал
  • 2017 оны нэгдүгээр сар. Италийн алдарт “Сан Карло” театрт
  • 2017 оны долдугаар сар. Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад
  • 2018 оны гуравдугаар сар. "Bravo" Хүндэт шагнал хүртлээ
  • 2018 оны долоодугаар сар. Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккод
  • 2018 оны аравдугаар сар. "Массимо" театрт
  • 2019 оны хоёрдугаар сар. Италийн Торино хотын “Театро Рэжио”-д авч байв.

Дуурийн Оскарын барималын эх загварыг мастер дархан Алберто Цукчета урласан бөгөөд ДУРСАМЖ,КАРЬЕР,ИРЭЭДҮЙ үеийнхэнд зориулсан билэгдэлтэй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан