Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харвааны хэсгийн тоглолт өнөөдөр болно "Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ
“Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүллээ


“Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүллээ

Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран бизнесийн зах зээлд нэвтрүүлж буй “Women Owned” тохирлын тэмдэгтийг танилцуулах албан ёсны арга хэмжээ 2023.11.08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон Монголын ТОП компанийн төлөөллүүд, олон улсын байгууллагууд, холбогдох албаны хүмүүсийг хамруулсан нийт 200 гаруй зочид уригдан оролцлоо.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн илтгэлүүд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийг панелистаар урьсан хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн нэг өдрийн хөтөлбөрийг зочдод хүргэлээ.

Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

 

Энэ үеэр “Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлт илгээсэн нийт байгууллагуудаас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан зарим компанийн төлөөлөл болгон Life Balance ХХК, CSL ХХК, SabaX болон Цайдам Трейд ХХК зэрэг компаниудад тохирлын тэмдэгт ашиглах эрхийн гэрчилгээг албан ёсоор гардуулан өгсөн юм.

Мөн Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар банкны харилцагч байгууллагуудыг бизнесийн ёс зүй, комплаенстай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангах, сургалт арга хэмжээг зохион байгуулахаас гадна бизнесийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Ийнхүү Голомт банкнаас санаачлан эхлүүлсэн “Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж, албан ёсоор нээлтээ хийлээ. Бизнес эрхлэгч эмэгтэй та ч бас “Women Owned” тохирлын тэмдэгтийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглах боломжтой бөгөөд дараах QR-ийг уншуулан бүртгүүлэх хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан