Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
"Татар" хамтлаг хип хопыг сонгодог урлагтай хослуулна

 

"Татар" хамтлаг хип хопыг сонгодог урлагтай хослуулна

Хип хоп болон сонгодог хөгжмийн хослолыг сонсохыг хүсвэл “Татар”-ыг зориорой. Татар хамтлаг 20 жилийн ойн хүрээндээ үзэгч фенүүддээ дахин бэлэг барьж, сонгодог хөгжимтэй хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо өнөөдөр хийх гэж байна.

Энэ удаагийн онцлог тоглолтоор нийт 30 дуу дуулах бөгөөд "Татар" хамтлагийн үе үеийн хит дуунуудаас гадна тайзан дээр огт дуулагдаж байгаагүй 13 дуу дуулагдах юм байна.

Тоглолт болох талбайн багтаамжийг харгалзан 3000 тасалбар худалдаанд гаргах гэнэ. Орон нутаг болон гадаадад байгаа "Татар" хамтлагийн дуунд дуртай олон мянган шүтэн бишрэгч нартаа зориулан Tatar.mn, ticket.mn-ээр шууд үзэх боломжийг нээж байгаа ажээ.

Тоглолтын тасалбарын хувьд 99 мянга, 150 мянга, 250 мянга, 500 мянган төгрөг гэсэн дөрвөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм.

Энэ удаагийн оркестртой хамтарсан тоглолт нь "Татар" хамтлагийн энэ жилийн хоёр дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт билээ. Тус хамтлаг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд “Бороо” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн бөгөөд тоглолтыг 40 мянган хүн үзэж рекорд эвдэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан