Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Японы ерөнхий сайд шинэ засгийн газраа зарлалаа
Японы ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлалаа. Өнөөдөр өглөө тэрээр засгийн газрынхаа 18 гишүүний 10-ыг нь огцруулсан юм. Нийт үндэстний яамыг Синзи Тарутоко тэргүүлэх болж байна. Өмнөх ерөнхий сайд Наото Канын үед гадаад хэргийн сайд байсан Сейзи Маэхара засгийн газарт эргэн ирж сансрын салбар, эрчим хүчний бодлого зэргийг хамаардаг Төрийн хэтийн бодлогын яамыг толгойлох нь. Боловсрол, шинжлэх ухааны яамыг Макико Танака удирдах бол Сангийн сайдаар Корико Зёзима, Санхүүгийн бодлогын сайдаар Икко Накацука томилогджээ. Байгаль орчны сайдад Хирюки Нагахама, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Вакио Мицуи тохоогдсон байна. Хуульзүйн яамыг Кейсю Танака, Улсыг аюулаас хамгаалах хороог Тадаира Тадамаса толгойлох болж байна. Харин Шуудангийн шинэтгэлийн яамыг Микио Симози тэргүүлэхээр болжээ.
Өнөөдөр орой засгийн газрын шинэ гишүүдийг эзэн хаан Акихито батламжилна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан