Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гүржид парламентын сонгууль болж байна

Өнөөдөр Гүржид парламентын сонгууль болж сонгуулийн 3719 хэсэгт 08:00-20:00 цаг хүртэл санал хураана. Сонгуулийн нийт хэсгийн 45 нь гадаад оронд амьдарч байгаа гүрж иргэдээс санал хураах юм. Энэ удаагийн сонгуулиар гүржийн парламентын 150 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгох юм. Парламентын 150 гишүүний 77 нь намын жагсаалтаар гарах бол 73 нь можаритор буюу иргэдийн шууд сонголтоор гарна.

Нийт 2805 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа сонгуулийг дотоодын 60 мянга, гадаадын хоёр мянган ажиглагч ажиглаж байгаагийн зэрэгцээ  санал хураах байруудад дүрс бичлэгийн камер байрлуулсан байна.

Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили өчигдөр ард иргэддээ хандаж сонгуульд идэвхтэй оролцож ухаалаг сонголт хийхийг уриалсан юм. Мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр парламентын сонгуулиар гүржийн засгийн газрыг  хяналтдаа авах гэж байна хэмээн ОХУ-ыг  шүүмжилсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан