Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2023” 19 ДЭХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

​Орон нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор Говь фестиваль үзэсгэлэн худалдааг 2005 онд зохион байгуулж эхэлснээс хойш 19 дэх жилээ зохион байгуулж байна.

​"Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Invest Gobi 2023” Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдаж байгаа ба энэ хүрээнд Оюу толгой ХХК орон нутагттай хамтран ажиллах гэрээний хүрээнд орон нутагт жил бүр зохион байгуулагддаг “Нээлттэй өдөрлөг 2023” арга хэмжээ, Орон нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг Говь фестиваль-2023 арга хэмжээнүүд зохион байгуулагдаж дээрх арга хэмжээнүүдэд 3 улсын зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, Засгийн газрын 6 яам, агентлагийн төлөөлөл, 5 аймгийн удирдлага, олон улсын болон үндэсний хэмжээний 400 орчим биенес эрхлэгч, өөрийн аймгийн 15 сумын үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуй нэгж оролцож урд жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарсан онцлогтой болж байна.

Хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж сүүлийн 3 жилд 677 хүлэмжийг мөн тооны иргэдэд 70 хувийн хөнгөлөттэй үнээр олгож хамгаалалттай хөрсний тариалалтыг хөгжүүлж байна. Тус үзэсгэлэн худалдаанд, говийн хөрсөнд тариалсан төрөл бүрийн хүнсний ногоо түлхүү тавигдсан бөгөөд говийн брэнд болсон нэрийн бүтээгдэхүүнүүд, гар урлал, урлагийн бүтээлүүд ч дэлгэгджээ. Оюутолгойн ханган нийлүүлэгч компаниудын ажлын байрны өдөрлөг мөн болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан