Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадын компани АНУ-г шүүхэд өгчээ
АНУ-ын Ореган мужид барьж байгаа эрчим хүчний салхин үүсгүүр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасны нь төлөө Хятадын Ralls  компани АНУ-ын Барак Обама тэргүүтэй засаг захиргааг шүүхэд өгсөн байна. Ерөнхийлөгч Барак Обама Ralls компанийг үйл ажиллагаагаа зогсоож 14 хоногийн дотор бүхий л тоног төхөөрөмжөө татаж авах, салхин парк байгуулж байгаа дөрвөн хэсэг газраа 90 хоногийн чөлөөлөхийг өнгөрсөн баасан гарагт үүрэг болгосон юм.
Энэ газар нь одоо яг нисэгчгүй цоо шинэ онгоц  туршиж байгаа АНУ-ын тэнгисийн цэргийн туршилтын талбайтай яг зэргэлдээ газар юм байна.
Ийм болохоор АНУ-ын Ерөнхийлөгч асуудал хариуцсан албадад Ralls компанийн ажилтнуудыг шалгах, аж ахуйн нэгжийн нь бичиг баримт, компьютерийн нь файлыг нягтлахыг үүрэг болгосон байна.
Харин хятадын компанийнхан төслийг нь зогсоох гэсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгч “ерөнхийлөгч гэмээнэ хуулиас гадуур байж болохгүй” гэсэн байна. Тэд өргөдөлдөө олох ашгигтайгаа тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Үүнээс өмнө АНУ-ын төрийн тэргүүнийг шүүхэд өгч байсан, тэгэхдээ гадаадын компани заргалдаж байсан удаа гарч байгаагүй юм байна. Энэ бол америкийн эдийн засагт хөрөнгө оруулагч хятадын компаниуд, АНУ-ын хоорондын зөрчилдөөний нэг илрэл гэж хэвлэлүүд бичиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан