Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Азийн бүсийн оюутны программчлалын олимпиадад МУИС-ийн баг мөнгөн медаль хүртлээ

 

Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиад 2023 оны 11-р сарын 19-ний өдөр Макао Улсад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай, оюутан Б.Төрхүү, Д.Чингүүн, Х.Цэлмэг буюу NUM-TCHT 1-р баг оролцож, 63 их, дээд сургууль, коллежийн, 82 багтай программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.

 

 

Макаод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсоор 82 багийн дунд шалгаруулалтыг явуулж, багуудын илгээсэн бодолтуудыг өндөр хяналтын доор 11-р сарын 20-ноос 24-ний хооронд шалгаж, дүнгээ гаргалаа. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед программчлалын олимпиадын үйл ажиллагааг камерын бичлэг, дэлгэцийн бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгах замаар зохион байгуулдаг болсон байна.

Мөн Г.Багаболд дасгалжуулагчийн бэлдсэн NUM-JBKH баг энэ оны 1-р сард Хонконгд болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн ба нэг жилийн хугацаанд МУИС-ийн 2 баг ийнхүү олон улсын тэмцээнд амжилт үзүүлжээ. Энэ жишгээр Монголын их, дээд сургуулиудын багууд цаашид амжилтаа ахиулж оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуультай хамтран ажиллаж, ирээдүйн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Энэ хүрээнд технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад чиглэсэн цалинтай дадлага хийх “Судлаач оюутан” хөтөлбөр, “Тэтгэлэгт оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, Монголын Үндэсний Программчлалын XIII олимпиадыг ивээн тэтгэхээс гадна МУИС-ийн багийг дээр дурдсан Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиадад оролцоход дэмжин технологийн мэргэжилтнүүдийг эртнээс бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж буй билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан