Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ “Зөрчлийн арга хэмжээ авхуулсан” тул магадлалаар суллагдах боломжгүй болжээ

Kонсул асан Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлж, 1 жил 10 сарын хорих ял оноосон. Харин Улсын дээд шүүх Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр түүнд оноосон 1 жил 10 сарын хорих ял хэвээр үлдсэн билээ. 

Өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн магадлалд орох эрх нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5 /2023.11.05/-ны өдөр нээгдсэн ч тэрбээр магадлалд орж, суллагдах боломжгүй болоод байгаа аж. 

Тодруулбал, Хорих 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг "Д.Мөнх-Эрдэнийг ял эдэлж байхдаа хорих ангийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, дотоод журам зөрчсөн" гэх үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авсан аж. Эрүүгийн хуульд "Ялтан зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй" бол хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтооно гэж заасан.

Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ нь ийнхүү зөрчлийн арга хэмжээ авхуулсан тул магадлалаар суллагдах боломжгүй болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Учир нь 6.12 дугаар зүйлийн 1-д "Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж заажээ.

Мөн хуулийн:

  • 1.1.таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;

  • 1.2.таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;

  • 1.3.арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол гэж заасан байна.

гэж заажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан