Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Конвертоплануудыг эсэргүүцэж байна

Японы Окинава аймагт байдаг Футтэма дахь Америкийн цэргийн бааз “MV-22 Osprey” нэртэй конвертоплан ашиглах болсныг арлын оршин суугчид хүчтэй эсэргүүцэж байна. Конвертоплан нь газраас хөөрөхдөө нисдэг тэрэгтэй адил, хөөрсөн хойноо онгоцны зарчмаар ажилладаг өвөрмөц агаарын тээврийн хэрэгсэл юм. Үүнээсээ болоод нисгэгч өчүүхэн төдий алдаа гаргахад осолд ордог. Энэ цэргийн баазын нь хүн ам шигүү суурьшсан дүүрэгт байдаг, ойрхон сургууль байдаг болохоор япончууд ийнхүү дургүйцэж байгаа аж. Окинава арлын амбан захирагч сэтгүүлчдэд хандан “Толгой дээрээс хэзээ ч нураад ирж магадгүй онгоц ашиглана гэхээр хэн ч дургүйцэх нь аргагүй”гэсэн байна. Америкчууд цэргийн бааз дээрээ ямар онгоц ашиглахаа өөрсдөө шийддэг, үүнд нь Японы Засгийн газар өчүүхэн төдий ч нөлөөлөх боломжгүй болохоор конветоплануудыг  хүн ам олноор оршдог дүүргүүдийн дээгүүр олон удаа нислэг хийлгэхгүй гэсэн амлалт л авч чадсан аж. Конвертоплан нь нисдэг тэрэгнээс хоёр дахин хурдан, гурав дахин илүү даацтай болохоор Америкчууд Японд ашиглахаасаа татгалзаагүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан