Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сөрөг хүчин ялсныг Гүржийн сонгуулийн төв хороо мэдээллээ
Өчигдөр Гүржид болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 5,26 хувийг тус улсын сонгуулийн төв хороо тоолоход сөрөг хүчний Бидзан Иванишвили тэргүүтэй “Гүржийн мөрөөдөл” эвсэл сонгогчдын 51,32 хувийн санал авсан байна. Харин ерөнхийлөгч Михаил Саакашвилийн тэргүүлдэг, эрх баригч  “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам 43,85 хувийн санал авчээ. Энэ дүнг СТХ санал хураах хсэгүүдэд санал өгсөн  хүмүүсийн дунд явуулсан санал асуулгад үндэслэжээ. Тэд бүгдээрээ сөрөг хүчин ялсныг гэрчилсэн байна. Гүржийн “Рустава-2” телевизийн захиалгаар Edison Research-ийн гаргаснаар бол сөрөг хүчин 51, эрх баригчид 41 хувийн санал авсан гэсэн байна. Харин засгийн газрын бус ОВГ телевизийн судалгаагаар сөрөг хүчин 35, Саакашвилийн нам 30 хувь авсан гэжээ. Сөрөг хүчний “Маэстро” телевиз өөрийн судалгаандаа Иванишвили 63, ерөнхийлөгчийн нам 27 хувь авсан гэсэн дүн гаргасан байна.
Энэ бүхнээс үүдээд сөрөг хүчнийхэн ялалтын баяраа тэмдэглэж эхэлсэн байна. Нийслэл Тбилисийн төв талбайд Бидзан Иванишвилийн талынхан гарж жагсчээ. Бидзан Иванишвили “Гүрж улсын эрх ашгийн үүднээс ерөнхийлөгч Саакашвилитай хамтран ажиллана” гэсэн байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан