Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.Амарбаясгалан: Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй айл

 

Засгийн газрын хуралдаанаар яригдсан асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр "Хилээр гарсан нүүрс тээврийн 19,000 машины мэдээллийг устгасан байна гэдэг асуудал яригдаж байна. Өмнө нь 11,000 машины мэдээллийг устгасан гэж байсан. Үүнд Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна" гэсэн сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга, сайд Б.Амарбаясгалан тайлбар өгөв.

Тэрбээр "Өчигдөр олж сонссон мэдээллээр 2016 оноос өмнөх цаг үеийн мэдээллийг устгасан гэдэг асуудал яригдсан. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос тодорхой мэдээлэл өгөх байх.

Хилээр бүртгэлгүй гарсан машины жагсаалт дотор миний нэр орсон байсан. Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй айл өрх. Энэ тухай өмнө нь хэлж байсан. Намайг нүүрсний бизнестэй холбох гэж огт мэдэхгүй компанийн нэрийн ард Амарбаясгалан гээд бичсэн байсан. Хэрэв тийм бол намайг дуудаж асуухгүй байгаа нь сонин байна" гэсэн хариултыг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан