Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С.Амарсайхан: Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

 

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт аймаг, сумдаар ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрч байгаа.

Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн найдвартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Орон нутагт бэлтгэгдсэн махыг худалдаж авч экспорт болон дотоодын зах зээлд нийлүүлэх, мах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 100 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байгаа. Малчдын бойлсон махыг худалдаж авах ажлыг эрчимжүүлнэ.

Малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа.

Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна.

Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа.

УОК Шуурхай штаб өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна" гэв.

ВИДЕО: 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан