Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сонгуулийн санал авах өдрийг өнөөдөр товлоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг тогтоолын төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч АН-ын бүлгээс нэг хоногийн завсарлага авсан юм. 

Тогтоолын төсөлд сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тусгажээ. Мөн гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна. 

Улмаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сонгуулийн өдрийг баасан гаригт буюу дараалсан хоёр амралтын өдрийн өмнө гурав дахь амралтын өдөр болгохоор иргэд, сонгогчид хөдөө гадаа, амралт аялал гээд явна. Иймд 2024 ны зургаадугаар сарын 26-ны лхагва гаригт сонгууль явуулъя" гэсэн юм. Уг саналыг зарим гишүүн дэмжсэнээр АН-ын бүлгээс завсарлага авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан