Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Д.Баярболд: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

 

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өгч байна. 

Улсын хэмжээнд амбулаториор 243,621 хүн үйлчлүүлснээс 22,440 тохиолдол буюу 9.2 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдол байна. Үүнийг

  • өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их
  • өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар бага байна.

Түргэн тусламжийн нийт дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг мэдээлэв. 

Тэрбээр "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг.

Одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу идэвхжлийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг орж байна.

Гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд Улаанбаатар хот болон есөн аймаг багтаж байна.

Дөрөвдүгээр түвшинд Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг шилжжээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лавлагаа лаборатори болон салбар дөрвөн лабораторид нийт 256 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 

  • 16.7 хувьд нь амьсгалын замын синцитиал вирус
  • 15.1 хувьд нь томуугийн А хүрээний H3N2 вирус
  • 5.2 хувьд нь Sars-CoV-2  буюу коронавирусийн вирус,
  • 6.2 хувьд нь амьсгалын замын халдварын бусад вирус илэрсэн байна.

Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 9,020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2,818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 51.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2,308 ор дэлгэж томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөр хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна" гэв. 

Шинэ жилийн баяр олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд зөвлөлөө. 

  • Бага насны хүүхдийг олон хүн цугларсан газраар дагуулж явахгүй байх
  • Амны хаалтыг тогтмол зүүж хэвших
  • Гарын ариун цэврийг сахих
  • Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт тогтмол хийх
  • Даарахгүй байх, дархлаагаа дэмжих
  • Ажил, амралтаа зохицуулах

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шаардлагатай үед эрүүл мэндийн байгууллагад хандаж заавар зөвлөмж авахыг зөвлөж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан