Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.Элбэгдорж: Хууль дүрэм нь хуучнаараа байвал хулгай даамжирна

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Эхний шатны сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулж, жижиг “Тавантолгой”-н асуудлыг хэлэлцсэн бол хоёр дахь нь арванхоёрдугаар сарын 18-22-ны хооронд болсон. Хоёр дахь шатны нээлттэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, эрх бүхий байгууллагаас хийсэн хянан шалгалт зэрэг зургаан асуудлыг хэлэлцсэн билээ. Иргэдийн зүгээс нээлттэй сонсголыг үр дүн муутай боллоо хэмээн шүүмжилж буй агаад энэ талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа нүүр номоороо илэрхийлжээ.

Тэрбээр “Сонсголын хууль амилж байгаа нь зөв. Гэхдээ нүүрсний сонсголоор нүглийн нүдийг хуурах нь буруу. Сонсгол "АН"-аар эхэлж, "Баясгалан"-тай үргэлжилж, "Амарбаясгалан"-тай жаргаж байх шиг. Гол нь сургамж, алдаа ахиж гарахгүй байх орчин. Хууль дүрэм нь хуучнаараа, өмч удирдлага нь төрөөс байвал чухам л хулгай цаашид даамжирна. Үндэсний эрх ашгийг хохироох, харийн зорилгод санаатай үйлчлэх, зохион байгуулалттай улсаа хорлох, хувийн сонирхлоо төрийн бүтцээр дамжуулж гүйцэлдүүлэх, бүтээн байгуулалтыг зогсоох, төрөөс нууцлах замаар луйвар хийх, авлига хулгайг хил дамжуулан үйлдсэн бол, эдийн засаг өсөх, нийтээрээ хожих түүхэн боломжийг хаах, алдагдахад хүргэсэн … Эдгээрийг гэмт хэрэгт тооцохгүй юм бол, энэ хэргийг хэн нэг нь дахиад л үйлдэх болно. Өмчийн хэлбэрээ сонгодог утгаар нь өөрчлөхгүй, иргэддээ уурхайн булан өгнө гэж хуурвал их хулгай хилийн наана цаана үргэлжилсээр л байх болно. Төрийн өмчит улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийн өмчлөлийг биржээр дамжуулж, зуун хувь олон нийтийн, хувьцаат болгох. Баялгийг хамтарч бүтээх, хувь эзэмших, хяналт хэрэгжүүлэх боломжийг иргэддээ ялгаваргүй олгох хэрэгтэй. Удирдлагын багийг нь олон улсад зарлаж байгаад хувьцаа эзэмшигчид нь сонгог. Өнөөдрийн идэж ууж буй мөнгөний өчүүхэн хэсгээр тэд хулгайгүй ажиллана.. гэх мэт” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг цөөлж, төрийн өмчит үйлдвэр, компаниудыг хувьцааг биржаар дамжуулж, олон нийтийн хяналтад оруулж, хулгай луйвартай тэмцэх  ёстойг эрх баригчдад зөвлөсөн байна.

Б.БАТ

2 Сэтгэгдэл
өөрөө хулгайч биздээ
хулгай хийх боломж хаагдаад ирмэгц хувьчлал нэрээр дээрэм тонуул хиийх нь.ийм л хүн
Хамгийн их уншсан