Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нэг иргэн галд өртөж амиа алджээ


Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Үүнээс гурав нь Улаанбаатарт, гурав нь орон нутагт гарсан гал түймрийн дуудлага байна.

Эдгээрээс Улаанбаатарт гарсан гал түймэрт нэг иргэн өртөж, амиа алдсаныг ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал өнгөрсөн шөнө 00:35 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг очиход галд 48 настай, эрэгтэй галд өртсөн байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт гарааш, “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж, 40 настай, эрэгтэйн нүүр бага зэрэг түлэгдсэн байсныг яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Бусад дуудлагын тухайд байшингийн дээвэр, амбаар шатаж байсныг унтраажээ.

Цахилгааны аюулгүй байдлыг хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, угаар мэдрэгчийг зөв байрлуулах зэргээр гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: ОБЕГ
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан