Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нигерийн коллежид гэмт этгээд 27 оюутны амь хөнөөлөө
Нигерийн зүүн хойд нутгийн Муби хотын политехникийн коллежид өчигдөр өглөөгүүр зэвсэгт этгээд дайран орж гал нээснээр 27 оюутан амь алдаж 15 хүн шархаджээ. Гэмт этгээд сургуулийн хашаа, хичээлийн танхимд орж ямар ч гэмгүй оюутнууд руу хэдэн цагийн турш гал нээж байхад цагдаа, армийнхан аль нь ч хориглох ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Тэр бүү хэл ийм халдлага болох гэж байгааг сургуулийн удирдлагууд мэдсэн ч урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ аваагүй гэсэн мэдээлэл  байна. Мягмар гарагт оюутнуудаа нүүлгэн шилжүүл, хичээлд нь битгий ирүүл гэсэн бичиг сургуулийн хашаанаас өмнө нь олдсон юм байна.
Гэмт халдлагын бурууг одоогоор Нигерийн нутагт ажилладаг ямар ч зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байна. Харин цагдаагийнхан исламын “Боко храм” бүлэглэлийг хэмээн сэжиглэж байгаа юм байна. Энэ бүлэглэл улс орондоо исламын гүрэн байгуулах, боловсролын орчин үеийн хэв загварыг өөрчлөхийг зорилгоо болгодог гэнэ. “Боко храм”-ын исламчууд өнгөрсөн онд 1400 хүний аминд хүрсэн бол энэ жил бараг 700 хүний амь хөнөөсөн гэмт хэргийг өөр дээрээ хүлээгээд байгаа юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан