Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хүүхэлдэйн театрын зураг төсөл бэлэн болсон ч улсын төсөвт тусгаагүй

Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Харин 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Тасганы овоонд театрын шинэ барилга барихаар олон нийтээс их хэмжээний хандив цуглуулсан. Гэвч өнөөдөр хандивын мөнгө ч үгүй, театр ч үгүй болоод байгаа. Театрын шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон  ч 2024 оны улсын төсөвт батлагдаж чадаагүй байна.

Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй байна. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдгийг ажилчид нь хэлж байсан юм.

Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Сүүлд 1959 онд одоогийн Улсын драмын эрдмийн театрын байрандаа нүүж ирсэн. Шинэ барилгын асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд албан ёсны барилгын зургийн тендерийг зарлаж, шинэ барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ШИНЭ БАРИЛГЫГ  48.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИХААР ТУСГАЖЭЭ

Өнгөрсөн 2020 оны шинэ жилийн баяраар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулж, олон нийтээс хандив цуглуулсан. Гэтэл Хүүхэлдэйн театрын барилгыг хандиваар бус улсын төсвийн хөрөнгөөр барихаар болсон. Соёлын яамнаас анх 2023 оны улсын төсөвт тусгахдаа 1.3 тэрбум төгрөгийг зураг төсөлд төсөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг зарлаг, “Sky Line” компани шалгарсан байдаг. Харин Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхэлдэйн театрын шинэ барилгыг  48.5 тэрбум төгрөгөөр барихаар тусгажээ. Гэвч өнөөдөр шинэ барилга барих санхүүжилтгүй үлдээд байна.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 150 ХҮНИЙ СУУДАЛТАЙ,  31 ХҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Соёлын яамнаас танилцуулсан Хүүхдийн төв номын сан болон Хүүхэлдэйн театрын цогцолборын загвар зургийг та харж байна. Чингэлтэй дүүргийн V дугаар хороонд байрлах 1.1 га газар буюу та бидний хэлж заншсанаар Тасганы овоон дээр баригдах энэ цогцолборын бүтээн байгуулалт 2021 оны хавар эхэлнэ гэж төлөвлөж байв. Хүүхдийн төв номын сан зургаан давхар, 27 метрийн өндөртэй бол Хүүхэлдэйн театр нь дөрвөн давхар байхаар төлөвлөжээ.

Хүүхэлдэйн театрын шинэ барилга нь 600 хүүхдийн суудалтай их танхим, 150 хүүхдийн суудалтай бага танхимтайгаас гадна 5D танхим, энтертайнмент төв, хүүхэлдэйн музей болон дулааны улиралд ашиглаж болох задгай театртай төлөвлөсөн байна.

Улаанбаатар хот өнөөдөр 1.3 сая хүүхэдтэй байхад Хүүхэлдэйн театр нь 150 хүний суудалтай,  31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Уран бүтээлчдээ 2021 оноос эхлэн Соёл урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчин гэсэн мэргэжлээр элсэлт авч, ажлын байраар хангадаг. Өмнө нь Засгийн газраас хуучны ЗХУ, Чех улсад уран бүтээлчдийг суралцуулж, төгсгөдөг байжээ.

2 Сэтгэгдэл
#HonestBitcoinRecoveryReview The only way to show endless gratitude to this team of experts is by sharing with the internet how great, efficient, well-coordinated, and transparent they are. I am writing this honest review about Dune Nectar Web Expert. After a few sessions with the Dune Nectar Web Expert team, I feel confident in the decisions I made. Even though it took an extended period, I ultimately got every token I thought I had lost to Bitcoin investment theft. When I felt like my entire world had smashed down around me, their expertise and vast knowledge were very much appreciated. Dune Nectar Web Expert crypto recovery team is informed about it, and I wholeheartedly recommend it. You can reach Dune Nectar Web Expert: Email: (S support @ dunenectaronlineexper t. com) Web: https://dunenectaronlineexper t. com
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан