Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхэд, багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Голомт банк 3-р сарын 6-нд тохиож буй 29 жилийн ойн өдрөө SocialPay аппликэйшний шинэ хувилбар буюу хүүхэд, багачууд хэрэглэх боломжтой SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулж байна.

Хувь хүн, иргэдийн боловсрол тэр дундаа санхүүгийн боловсрол, санхүүгийн зөв хэрэглээнээс тухайн улсын цаашдын хөгжил шууд хамааралтай. Тиймээс ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхэд залууст багаас нь санхүүгийн боловсрол олгох нь чухал болоод байна.

Кембрижийн Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан “Бага насны хүүхдүүдэд суралцах зуршлыг бий болгох нь” судалгааны бүтээлд санхүүгийн боловсролыг бага наснаас буюу 3-6 насны хооронд эхлүүлэх нь зөв гэж дурдсан бөгөөд аливаа зүйлд хандах зуршил энэ насанд төлөвшдөг байна. Харин 7 наснаас хойш хүүхэд мөнгөтэй шууд харьцах, худалдан авалт хийх, үнэ цэнийг харьцуулан сонголт хийх, хадгалах, хуримтлуулах үйлдлийг бие даан хийх чадвартай болдог. Иймд энэ наснаас эхлэн санхүүгээ өрөө удирдах боломжийг олгож, мөнгөний зөв хэрэглээг хэвшүүлэх туршлагыг суулгах нь ирээдүйд санхүүгийн боловсролтой иргэн болон төлөвшихөд нь чухал нөлөө үзүүлнэ.

 

Монгол Улсын нийт хүн амын 1 сая орчим буюу 1/3 хувийг 7-18 насны хүүхэд, залуучууд эзэлж, 2/3 хувийг бусад насны хүмүүс бүрдүүлж байна.

Хүүхэд, багачуудад чиглэсэн санхүүгийн үйлчилгээнүүд тасралтгүй хэрэглээнд нэвтэрч буй энэ үед 7-18 насныханд зориулсан SocialPay Junior аппликэйшн нь QR ашиглан төлбөр төлөх, шилжүүлэг хийх, мөнгө илгээх болон нэхэмжлэх, кино, үзвэрийн тасалбар захиалах, нэгж, дата авах зэрэг өдөр тутмын амьдралыг хялбарчлах олон үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг олгож буй юм.

Мөн хүүхэд тань насанд хүрээгүй тохиолдолд аппликэйшнээр хийх нийт гүйлгээний лимитийг тохируулах боломжтой бөгөөд энэ нь таны хүүхдийг хэт их хэмжээний зарлага гаргах эрсдэлээс сэргийлэх болно.

SocialPay Junior аппликэйшний онцлох үйлчилгээ:

  • SocialPay Junior ашигладаг найз руугаа “Нэхэмжлэх” илгээх
  • Бүх банкны данс руу шилжүүлэг хийх
  • Бүх төрлийн QPay болон SocialPay QR ашиглан төлбөр төлөх
  • “Лояалти” үйлчилгээг ашиглан олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах
  • “Мини апп” цэсээс нийтийн тээвэр, үзвэрийн тасалбар захиалах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх,
  • Umoney картаа цэнэглэх, нэгж, дата авах
  • “Мини апп” цэсэд байрлах “Хамт олон” болон “Хуримтлалын туслах” үйлчилгээг ашиглан хуримтлал үүсгэх

SocialPay Junior аппликэйшн нь хүүхэд багачуудын санхүүгээ бие даан удирдах, орлого зарлагаа хянах цаашлаад санхүүгийн боловсролд суралцахад нь туслах хамгийн УХААЛАГ сонголт байх тул шинэ үеийн төлөөлөл болсон хүүхэд, багачууд болон эцэг эхчүүд та бүхнийг SocialPay Junior дижитал хэтэвчид нэгдэхийг урьж байна.

Голомт банканд данстай харилцагчид Интернэт банкны эрхээрээ аппликэйшнд нэвтрэн ашиглах боломжтой бөгөөд Голомт банкны харилцагч биш бол заавал өөрт ойр байрлах салбараар үйлчлүүлэн SocialPay Junior аппликэйшн ашиглах эрхээ нээлгээрэй. Хараахан иргэний үнэмлэхээ аваагүй хүүхэд, багачууд заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамт очих шаардлагатай.

SocialPay Junior аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хүүхэд багачуудын санхүүгийн хэрэглээ дижитал хэтэвчид нэгдээрэй. SocialPay Junior аппликэйшний анхны хэрэглэгчдийг энэ оныг дуустал тасралтгүй үргэлжлэх урамшуулал, хөнгөлөлтүүд хүлээж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан