Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
СОЛИРООР ЦУТГАСАН БУРХАН ГАЙХШРУУЛЖ БАЙНА
Монгол Оросын хил орчим 15 мянган жилийн өмнө унасан солирын төмрөөр цутгаж хийсэн гэх бурхан эрдэмтдийн гайхшралыг төрүүлж байна. Хөшөөг олсон түүх нь бүр ч сонирхолтой гэж болохоор. “Төмөр хүн” гэж нэрлэгдсэн энэ баримал 24 сантиметр өндөр, 10 кг жинтэй. Үүнийг хамгийн анх 1938 онд Түвдэд судалгааны ажил хийж байсан Нацист Германы “Ананэрбэ” нэртэй маш нууц байгууллагын эрдэмтэд олсон байна. Тухайн үед “СС”-ийн эрдэмтэд нь ари үндэстний түүхийг судлахаар Түвдөд очоод байсан аж.
Нацист Герман дайнд ялагдсаны дараа энэ бурхны баримал хувийн цуглуулагчийн гарт очсон байгаад сая ийнхүү эрдэмтэд судлах боломжтой болжээ. Эрдэмтэд 15 мянган жилийн өмнө унасан байгаад  өнгөрсөн зууны эхээр олдсон Чингэ нэртэй солирын хэлтэрхийгээр цутгасан болохыг тогтоож. Буддын шашны “Вайшравана” нэртэй бурхныг дүрсэлсэн энэ баримлыг зарим судлаач Чингис хааныг хөшөө байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан