Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Голомт банкны шатрын шигшээ баг Корпорацуудын ДАШТ-д амжилттай оролцож байна

Голомт банкны шатрын шигшээ баг Корпорацуудын ДАШТ-д амжилттай оролцож байна

Дэлхийн шатрын холбооноос World Corporate Chess Championship /WCCC/ буюу Корпорацуудын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2021 оноос эхлэн жил бүр дэлхийн топ корпорацуудын дунд нээлттэй зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тэмцээн 3-р сарын 16-ны өдрөөс 6-р сарын 17-ны хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний хоёр шат онлайн хэлбэрээр, финалын шат АНУ-ын Нью-Йорк хотод биетээр болох юм.  

Голомт банкны шатрын шигшээ баг Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд хоёр дахь удаагаа амжилттай оролцож байгаа ба тэмцээний эхний тойрогт Польшийн Пробит баг, хоёрдугаар тойрогт Норвегийн KPMG баг, гуравдугаар тойрогт Хятадын Nanjing Spark Chess Technology багийг тус тус хожиж, гурав дахь хожлоо авлаа. Энэ жилийн тэмцээнд Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, спортын дэд мастер Д.Мөнхтөр, Голомт банкны шатрын клубийн ахлагч, Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ, Мэдээллийн технологийн газрын техник үйлчилгээний албаны инженер Д.Түвшинбаатар, Зээлийн газрын загварчлалын мэргэжилтэн Д.Дөлгөөн, Номин салбарын харилцааны менежер, спортын дэд мастер Г.Амгалан, легионер тоглогч Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од тоглогчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Мөн АНУ-аас Microsoft Corporation, Аргентинаас JPMorgan Services Argentina, Швейцараас UBS Bank, ChessMood Inc, Норвег улсаас Von Doren Watch Company AS, KPMG Norway, Польш улсаас Emphie Solutions, Aзербайжанаас ABB Bank, БНХАУ-аас Nanjing Spark Chess technology зэрэг томоохон байгууллагуудын төлөөллүүд өрсөлдөж байна. 

Шатар болон бизнес нь стратеги сэтгэлгээ, шийдвэр гаргалт, өрсөлдөх чадварын хувьд ижил төстэй гэдэг.  Хувь хүн, компаниуд аливаа эрсдэлийг үнэлэн зорилгодоо хүрэх тактик боловсруулж, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг алхам тутамдаа эрэлхийлдэг тул бизнесийн салбарынхан шатрын спортоор хичээллэх нь өндөр ач холбогдолтой байдаг. 

Олон улсын шатрын тэмцээнд улс эх орноо төлөөлөн оролцож буй Голомт банкны шигшээ багт амжилт хүсье.  

Нүүдэл бүр нь мэргэн байг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан