Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Спартак” балетыг ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд толилуулах гэж байна.

Уг балетыг амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлдэг. 

ХХ зууны шилдэг балетын нэг гэж үздэг “Спартак” нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм.

"Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Тус  балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ.

А.Хачатурян уг балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетын жагсаалтад оруулсан түүхтэй. Тус  балетыг манай театрын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр тоглосон. Тухайн үед Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, тайзны ерөнхий  зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун нар ажиллаж байжээ.

 Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, ерөнхий  зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажиллажээ.

Дэлхийн балетчдын мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болсон шилдэг балет “Спартак”-ыг тайзнаа тавьсны 40 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд таван жилийн дараа тайзнаа дахин толилуулах гэж байна.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан