Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Иргэдийн дансанд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээр орж эхэллээ

Өнөөдрөөс тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байна. Тэтгэвэр, тэтгэмж 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаад бөгөөд өнөөдрөөс иргэдийн дансанд нэмэгдсэн дүнгээрээ орж эхэллээ.

Мөн нийт төрийн албан хаагчдын цалин арван хувиар нэмэгдэж байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад энэ сараас орон нутгийн нэмэгдэл олгож эхэлнэ. Суманд ажиллаж буй албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй албан хаагчдынх 20 хувиар бодогдох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосон зэрэг эерэг өөрчлөлтийн үр дүнгээр тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн" хэмээн мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан