Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
СИКХҮҮД ӨС АВАХЫГ ОРОЛДЖЭЭ

Лондон хотын төвөөр эхнэртэйгээ салхилж явсан Энэтхэгийн армийн генералын аминд халдах гэсэн хэрэг өчигдөр гарлаа. Халдлага үйлдэгсэд генералын хүзүүнд нь хутгалан хүнд гэмтээжээ. Генерал түүн рүү дайрсан хүмүүс хар хувцастай, урт бавгар сахалтай байсан гэжээ. Кудлип Сингх Брар гэдэг энэ генерал нь тэртээ 1984 онд сикхүүдийн бослогыг дарах ажиллагаанд оролцож байсан аж. Тиймээс аминд халдсан явдал сикхүүдийн өс авах гэж оролдлого гэж үзэж байгаагаа хэлэв. Сикх эрчүүд урт чамин сахал ургуулах ёстой байдаг аж. Генералд хийсэн хагалгаа амжилттай болж, амь насанд аюулгүй болсон тухай Лондоны цагдаагийн газар мэдэгдлээ.

Сикхүүд нь тухайн үедээ өөрийн оршин суудаг нутгийг Энэтхэгээс тусгаарлаж, Халистан нэртэй улс байгуулахыг шаардсан байдаг. Улмаар Энэтхэгийн арми тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болжээ. Сикхүүдийн ариун шүтээн гэгддэг Алтан сүмийг Энэтхэгийн арми танк ашиглан нурааж байсан билээ. Энэ ажиллагааны улмаас 800 орчим сикх амиа алдсан гэж үздэг. Бослогын дараа Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд сикхүүдийн эсрэг үймээн дэгдээж ахин гурван мянга гаруй хүний аминд хүрсэн юм.

Хариуд нь сикхүүд бослогыг нь нухчин дарахад оролцсон, тушаал өгч байсан хүмүүсээс өс авах ажиллагаа явуулжээ. Бослогыг цэргийн хүчээр дарах тушаал өгсөн Энэтхэгийн тухайн үеийн Ерөнхий сайд Индра Гандийг сикх бие хамгаалагч нь буудан хороосон билээ. Үүний дараа мөн л сикхүүдийн эсрэг үймээн дэгдэж, олон мянган сикх хүн амиа алдсан юм. Сикхүүд нь Энэхтэгийн хүн амын ердөө хоёр хувь ч эртнээсээ ихэд дайчин үндэстэн болохоор өнөөдөр ч гэсэн Энэтхэгийн армийн албан тушаалтнуудын 20 хувийг эзэлдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан