Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа

Голомт банк анх удаа олон улсын зах зээл дээрээс гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгож, арав гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ.

Энэхүү үйл явдал нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээл дээр бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна. Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох “J.P. Morgan Securities PLC”, “Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” хамтран ажиллалаа. Moody’s/S&P байгууллагуудаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Голомт банкны үнэлгээ Монгол Улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

“Голомт банк олон улсын зах зээл дээр бонд арилжсан нь сүүлийн 12 жилийн хугацаанд ам.долларын бондыг зах зээл дээр гаргасан Монголын анхны арилжааны банк боллоо. Голомт банк өөрсдийгөө төдийгүй Монгол Улсыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, олон улсын зах зээл дээр гарсандаа баяртай байна” гэж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар онцоллоо.

Голомт банк 4-р сарын 29-нөөс эхлэн олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан ба бондын захиалга авах үеэр нийт захиалга 500 сая ам.долларт хүрч, санхүүжилтийн зорилтот дүнгээс даруй 200 сая ам.доллароор давсан байна.

Голомт банкны олон улсын зах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, Reg S/144A форматаар амжилттай гарч, бондыг АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.

“Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ зам боллоо гэж харж байна” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като сэтгэгдлээ хуваалцсан юм.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ийнхүү 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монголын банкны секторын хувьд долларын зах зээлийн оролцоог эргэн сэргээж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Голомт банк

1 Сэтгэгдэл
Golomtiin baysgalan talhnii mungunii hulgaich
Хамгийн их уншсан