Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Замын-Үүд боомтод “Бүс нутгийн логистикийн төв” байгуулна

Замын-Үүд боомтын хувьд эдийн засгийн төв коридорын гол зангилаа буюу гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой.

Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолбор 8 дахин томорч, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд буй юм.

Тэгвэл “Боомтын сэргэлт”-ийн бодлогоор Замын-Үүд боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд хуурай боомтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна. Монгол Улсын хэмжээнд Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлсон. хуурай боомтуудад ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах бөгөөд үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх юм.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга “Замын-Үүдийн хувьд дэлхийн томоохон зах зээл болох БНХАУ-д ойрхон, стратегийн хувьд хамгийн ашигтай байршилтай Тяньжин далайн боомтоос ачаа хүлээн авах боломж өндөр учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтуудаас давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс үүдэлтэй сүүлийн жилүүдэд Хятадын далайн Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачааллын улмаас тээврийн өртөг нэмэгдэх, ачаа таталт удаашрах бэрхшээлтэй монголчууд нүүр тулж байгаа. Энэ нь ачаа буулгах техникийн, дэд бүтцийн, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой. Харин үүний шийдэл нь хуурай боомтын асуудал" гэдгийг онцлов гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

2 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан