Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Алтан цомын барилдаанд 7 баг өрсөлдөнө НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
Сант сумын Ардчилсан намын даргын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарав

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар Ардчилсан намаас албан ёсны байр сууриа илэрхийлж, хэргийг үнэн зөвөөр шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байгаагаа мэдэгдэв.

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн, Г.Ганболд нарын оролцсон уулзалт өчигдөр орой болжээ. Дээрх хэргийг энэхүү уулзалтын дараа буюу өчигдрийн 22.00 цагийн орчим МАН-ын хорооны гишүүн, СЕХ-нд бүртгэлтэй ухуулагч, Сант сумын гуравдугаар багийн малчин О гэгч үйлдсэн байна. Сэжигтэн Ардчилсан намынханд агсам тавьж, “УИХ-ын дарга оролцож байгаа уулзалтад та нар яагаад ордоггүй юм” гэх зэргээр дайрч доромжилсон бөгөөд талийгаачийн хоолойн тус газарт өшиглөснөөс болж төвөвх нь чихэгдэж нас барсныг олон гэрч баталж буй юм байна.

Энэ хэрэг явдал МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын үеэр болсон нь санамсаргүй хэрэг биш гэж Ардчилсан намынхан үзэж байгаагаа илэрхийлэв. Одоогоор хэргийн газрын үзлэгийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон баг хийж буй бөгөөд цаашид энэ талаарх мэдээллийг хүргэхээ мэдэгдлээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед Ардчилсан намын гишүүний амь насанд халдсаныг тус намын олон мянган гишүүд ихэд зэвүүцэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь мянга мянган ардчиллыг дэмжигч, журмын нөхдийнх нь өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн өнөөдөр 21.00 цагт байгаа газар бүрийнхээ талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлэхийг уриаллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан