Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн ногдол ашгийг төсөвт тусгах зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Алтан цомын барилдаанд 7 баг өрсөлдөнө НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ ШУУД: 11 дүгээр сард шатахууны үнэ бага зэрэг буурах магадлалтай байна Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа “Бүс ба зам” санаачилгын хүрээнд онцгой байдлын удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтад алба хаагчид хамрагдлаа БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав "Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо
НДС: 11 дүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэхүү шинэчлэл нь ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилготой юм.

Суурь тэтгэврийг тэтгэвэр авагчдаас ямар нэгэн хүсэлт болон нэмэлт баримт бичиг авахгүйгээр тогтоож, олгоно.

Суурь тэтгэврийг хэн, хэрхэн авах вэ?

Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй нийт ахмадуудын 80 хувь буюу 435.0 мянган иргэн суурь тэтгэвэрт хамрагдана. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэврийг олгох юм.

Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000 – 300,000 төгрөг байхаар ялгаатай тооцох ба суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224,000 төгрөг байна.

Тооцооллын жишээ

• 20 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно.

• 35 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 276,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,045,550 төгрөг болно.

• 30 жил шимтгэл төлсөн, сард 1,000,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 240,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,240,000 төгрөг болно.

Жич: Цэргийн, онцлог мэргэжлийн болон олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд дээрх насны шалгуурт (эмэгтэй 55, эрэгтэй 60) хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлж байхаар заасан. Үүний дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгаад байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан