Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Ган МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тэргүүтэй МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг Бээжин хотноо (2024.06.17) хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд 1960 он буюу МҮХАҮТ байгуулагдсан цагаас хойш найрсаг, хамтын ажиллагаатай байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр ложистик болон боловсролын салбарын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр санал солилцлоо. Түүнчлэн Хятадын Худалдааг дэмжих хороо, МҮХАҮТ-тай хамтран “Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хуулийн зөвлөгөө үйлчилгээ өгөх хуулийн хэлтэс байгуулах хэрэгцээ шаардлага байна” гэдэг дээр санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Хятадын Худалдааг дэмжих хорооноос 2024 оны 11 сард зохион байгуулах “Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ экспо”-д Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьлаа.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан