Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Төмөр замчдын 75 жилийн түүх гэрэл зурагт

УБТЗ” ХНН-ийн түүхт 75 жилийн ойд зориулсан Архивын баримт бичиг, гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 13-нд ОХУ-ын Москва хотын Ярославский вокзалд боллоо. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов, ОХУ-ын Архивын агентлагийн дэд дарга А.В.Юрасов, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Суурь бүтэц хариуцсан орлогч дарга К.Р.Белош нар оролцож баяр хүргэж үг хэллээ. 

Архивын материал, гэрэл зургийн үзэсгэлэнг "Улаанбаатар төмөр зам" ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяр наадмын үеэр буюу ирэх наймдугаар сарын 2-31-ны хооронд Улаанбаатар зорчигч тээврийн төв буудалд олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан