Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гадаадын жуулчид болон иргэдэд "what3words” апплейкшныг ашиглах боломжийг бүрдүүллээ

Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гадны иргэд “what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус апплейкшныг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар  интернетгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.

Энэ үеэр “what3words" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик “Онцгой байдлын байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэдийн байршлыг богино хугацаанд тодорхойлохоос гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх нэмэлт хэрэгсэл болж байгаад бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үнэхээр гайхмаар, биширмээр ажилладаг юм билээ” хэмээн үгэндээ онцоллоо.

Харин ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшиг, аюулт, үзэгдэл, осолд өртсөн иргэд дуудлага, мэдээлэл өгөхдөө энэхүү апплейкшныг ашиглах боломжийг Онцгой байдлын байгууллага 2020 онд бүрдүүлж,  what3words компанитай  хамтын  ажиллагааны  санамж  бичгийг  байгуулсан. Энэ жил  өвөлжилтийн  нөхцөл  байдал  хүндэрч  цаг  агаарын аюулт үзэгдэл,  салхи  шуурганы  үед  иргэд  төөрөх,  сураггүй  болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор  улсын  хэмжээнд  иргэн  бүрийн  гар  утсанд  байршил тодорхойлох “what3words” аппликэйшныг суулгах аяныг өрнүүлж нийт 21  аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан