Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
КИРГИЗЭД ЭЭЛЖИТ ХУВЬСГАЛ ГАРАХ УУ
Энэ улсын парламентын төлөөлөгчид манай улсад айлчлан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцаж байгаа. Гэтэл хэдэн жил болоод л олныг хамарсан үймээн дэгдэн хувьсгал гарч төр нь эргэдэг таагүй үзэгдэл Киргизэд бараг уламжлал болох шахаад байна. Олон жил төр барьсан А.Акаевыг сөрөг хүчний К.Бакиев  түлхэн унагаад Ерөнхийлөгч болсон. К.Бакиевыг сөрөг хүчний Роза Отумбаева ээлжит хувьсгалаар түлхэн унагаад Ерөнхийлөгч боллоо.
Дараа нь, засаглалаа өөрчилж парламентын засагалтай болсон. Гэсэн ч үймээн дэгдээж төр эргүүлэх гэдэг уламжлалаа сөрөг хүчин болсон тал мартаагүй бололтой. Өчигдөр өглөөнөөс Киргизийн сөрөг хүчин жагсаал хийж, жагсагчид нь төр эргүүлэхийг уриалан, Парламентын ордноо эзлэхээр дайрлаа. Цагдаа нар галт зэвсэг, бороохой, нулимс асгаруулагч хийг “гамгүй” хэрэглэсэн тулдаа жагсагчдад ордныг эзлүүлчихэлгүй тогтоож дийлсэн байна. Сөрөг хүчний тал анхандаа “Кумтор” нэртэй алтны том уурхайг төрийн мэдэлд шилжүүлэхийг уриалан жагсаал хийж эхэлсэн аж. Удалгүй жагсагчид нь спикер Асилбек Жээнбеков, Ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев нарыг гарч ирж жагсагчидтай уулзахыг шаардав. Гэвч энэ хоёрыг гарч ирэхгүй нь ойлгомжтой болсон учир жагсагчид засгийн эрхийг гартаа авах уриа хашгирцгааж, хөөрсөн хүмүүс Парламентын ордон руу дайрсан нь энэ.

Эрх баригчид одоогоор сөрөг хүчний удирдагчдыг саатуулан мэдүүлэг авч байгаа. Үймээнийг тараах явцад олон арван хүн шархадсан, баривчлагдсан болохоор байдал түгшүүртэй хэвээр. Сөрөг хүчнийхэн саатуулагдсан хүмүүсээ суллуулахын тулд дахин эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоогоор Парламентын ордныг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан