Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна
Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо
Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
“Оюу Толгой”-н төлсөн татвар хүүхдийн мөнгийг зургаан жил төлөхтэй тэнцэнэ
Улсын төсөвт нийт 803 сая ам.доллар төлөөд байна
“Оюу Толгой” компанийг татвараа цаг хугацаанд нь төлдөггүй, татвараас зайлсхийдэг зэрэг ташаа мэдээлэл хэвлэлд гарсаар байна. “Оюу Толгой” ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, татварын тайлангуудаа хугацаанд нь өгдөг. Манай компани өнгөрсөн онд гаалийн байгууллагын хамгийн том, Монгол Улсын зургаа дахь том татвар төлөгч болсон билээ.
Бид 2012 оны есдүгээр сарын байдлаар нийт 803 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг төрөл бүрийн татвар хураамжийн хэлбэрээр төлөөд байна. “Оюу Толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан Гүйцэтгэх захирал Жастин Кэри “Бид татвараа цаг хугацаанд нь төлсөөр ирсэн төдийгүй хэдэн зуун тэрбум төгрөгийг Засгийн Газарт урьдчилгаа болгон төлсөн” гэжээ. “Оюу Толгой” төслөөс одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт төлөөд байгаа 803 сая ам.долларыг задалбал дараахь байдалтай байна. Үүнд:
-300 сая ам.доллар: Гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар
-23,4 сая ам.доллар: Эрүүл мэнд, нийгмийн даатгал
-179 сая ам.доллар: Аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар
-250 сая ам.доллар: Монгол Улсын Засгийн газарт төлсөн татварын урьдчилгаа төлбөр багтаж байна.
Монгол Улсын сан хөмрөгт “Оюу Толгой” компаниас хуримтлуулсан мөнгө нь 18-аас доош насны Монгол Улсын иргэдэд сар бүр 20 мянган төгрөг өгөхөд, ирэх зургаан жил орчим төлөх мөнгөтэй тэнцэх юм. Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл эхлээгүй байгаа ч бид улсын төсвийн зургаа дахь том татвар төлөгч, гаальд татвар төлсөн байдлаараа 2011 онд тэргүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл