Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт лизингийн төв нээгдлээ

 

Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогцүйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийнүйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны лизингийн төвөнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Голомт лизингийн төв үүд хаалгаа нээснээр харилцагчдад албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудаас цоо шинэ автомашин, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломж нээлттэй болж байна. Ингэхдээ автомашины лизингийн хүсэлтийг ажлын 1 хоногт, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт багтаан шийдвэрлэх юм.Голомт лизингийн төв нь одоогийн байдлаар дараах 19 байгууллагатай хамтран ажиллаж байна.
Автомашин:
 Бавариа Моторс ХХК
 Бридж Моторс ХХК
 Глобал Моторс ХХК
 Моннис Моторс ХХК
 Мөнххада ГХО ХХК
 МСМ Групп ХХК
 Старчейз Автомотив Лимитд ХХК
 Таванбогд ХХК
 Топ Моторс ХХК
Хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж:
 Аодэ ХХК
 Барловорлд Монголиа ХХК
 Гранд Майнинг Экюпмент ХХК
 Замайнсервисиз ХХК
 Нисээч-Интернэшнл ХХК
 Петротрак ХХК
 Трансвест Монголиа ХХК
 Хера экуйпмент ХХК
 Эбердигммонгол ХХК
 Юли Экюпмент ХХК
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх Голомт лизингийн төв нь Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ажиллах тул иргэд, харилцагч та бүхэн тав тухтай үйлчлүүлж, өөрт 
хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан