Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СЯ: Эрчим хүч, дулааны тарифыг нэмбэл оны эцэст инфляц 6.5 болж өсөх төлөвтэй

Монгол Улс аливаа төрлийн хоригт өртөхгүй байх нь чухал болохыг Сангийн яам онцолж байна2024 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон оны эцэст хүлээгдэж буй төсөөллийг Сангийн яам танилцууллаа.Оны сүүлийн хагас жилд улирлын нөлөөгөөр инфляц өсөх хандлагатай байгаа бөгөөд Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлбэл 2024 оны жилийн дундаж инфляц 6.5 хувь болж бага зэрэг өсөх хандлагатайг тайланд онцолжээ.Макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд учирч болзошгүй эрсдэлүүдийг харвал оны эхний хагас жилд зудын улмаас том малын зүй бус хорогдол 8.1 саяд хүрсэн нь хөдөө аж ахуйн салбарын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, улмаар нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байгаа аж.Мөн  хөрш орнуудыг хамарсан геополитикийн асуудлууд өрнөж буй энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, аливаа төрлийн хоригт өртөхгүй байх нь чухал болохыг онцолж байна.Харин гадаад талаас нь харвал дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн тодорхой бус байдал, эрчим хүчний дутагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд дурджээ.

нийтэлсэн: bloomberg

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан