Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭХЗХ: Монгол Улс 2023 онд эрчим хүчний хэрэглээнийхээ 22.3 хувийг импортоор хангасан

ЭХЯ: 2023 оны өвлийн оргил ачааллын үед ОХУ эрчим хүчний экспортоо хязгаарласан.Монгол Улсын хувьд ОХУ нь эрчим хүчний салбарын гол түншүүдийн нэгд тооцогдож байна. 2023 оны эцсийн тайлангаар нийт хэрэглээний 22.3 хувийг импортолсноос ОХУ-аас баруун бүсийн зарим хэсгийн хэрэглээг хангаж байгаа юм. Нийт импортын хэмжээ 2022 онтой харьцуулахад 13.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүй учраас ОХУ-тай холбогдсон 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортолж байна.ОХУ-Украины дайнтай холбоотойгоор зарим станцуудад эвдрэл гэмтэл үүссэн, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй зэрэг шалтгаанаар 2023 оны оргил ачааллын үед ОХУ Монгол Улсад хийх экспортдоо хязгаарлалт тавьж байсан юм.Цаашид Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа бууруулахын тулд салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ эх үүсвэр барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гэж ЗГХЭГ-ын дарга мэдээлж байв.Энэ хүрээнд 2710 мВт-ын хүчин чадалтай шинэ эх үүсвэр барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгажээ. Мөн Мандалговьд 2000 мВт-ын эрчим хүч, Өмнөговьд 3000 мВт-ын эрчим хүчний эх үүсвэр тус тус барихаар тусгагдсан байна.

нийтэлсэн: Bloomberg

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан