Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гадаад худалдааны бараа эргэлт I-VIII сард $18.1 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөв

Экспортын дүн импортын дүнгээс 3.1 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа. Монгол Улс оны эхний найман сарын байдлаар 18.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж, худалдааны тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна.Экспорт 10.6 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өсжээ. Нийт экспортын 57.7 хувийг чулуун нүүрс, 18.5 хувийг зэсийн хүдэр баяжмал эзэлж байна.

Хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж,  уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөтгөснөөр нүүрсний экспорт энэ онд 78.1 сая тонн хүрэх төлөвтэй байгааг Сангийн яам мэдээлж байсан юм. Ингэснээр нийт экспортын дүн оны эцэст 16.7 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Харин ирэх онд 83.6 сая тонн нүүрс экспортлохыг зорьж буйгаа 2025 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.Харин импорт оны эхний найман сард 7.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар өсжээ. Импортын голлох бараа, бүтээгдэхүүн болох автобензин болон дизель түлш өмнөх оны мөн үеэс 12-15 орчим хувиар өссөн байна. Мөн суудлын автомашины импорт 1.7 дахин өсжээ. Хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн импорт өмнөх оны мөн үеэс 85.9 хувиар, хүнсний ногоо болон ургамлын тос 40 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.Өрхийн орлого, зээл олголт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт тогтвортой байснаар импорт 2024 оны эцэст 11.3 тэрбум ам.доллар хүрч өсөхөөр байгааг Сангийн яам тайландаа дурджээ. 

 

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан