Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Агаарын тээврээр зорчигчдын тоо I-VIII сард 1.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсөв

2024 оны эхний найман сард олон улсад нийт 1.7 сая зорчигч зорчсоноос агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчжээ.Оны эхний найман сард агаарын тээврээр нийт 1.5 сая зорчигч тээвэрлэснийг Зам, тээврийн яам мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.Харин наймдугаар сард агаарын тээврээр нийт 293.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 27.1 хувиар өсжээ. Үүнээс олон улсад 254.3 мянган зорчигч зорчсон бол орон нутагт 39.2 мянган зорчигч зорчсон байна.

Иргэний нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх байдлаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, нэг зорчигчид оногдох тийзийн үнийг бууруулахыг зорьж байгаагаа Зам, тээврийн яам онцолж байв.Үүнээс гадна I-VIII сард бүх төрлийн тээврээр 97 сая зорчигч тээвэрлэсний дийлэнх нь буюу 94.2 сая нь авто тээврээр зорчсон бол төмөр замаар 1.3 сая зорчигч тээвэрлэжээ.Наймдугаар сард бүх төрлийн тээврээр давхардсан тоогоор 12 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Өнгөрсөн сард авто тээврээр 11.5 сая зорчигч зорчсоноос олон улсад 94.7 мянган зорчигч, орон нутагт 213.2 мянган зорчигч зорчжээ. Төмөр замаар 219.6 мянган зорчигч зорчсоноос олон улсад 8.3 мянган зорчигч, орон нутагт 211.3 мянган зорчигч зорчсон байна.Харин бүх төрлийн тээврээр тээвэрлэсэн ачааны хэмжээ 85.1 сая тонн хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5 сая тонноор өссөн үзүүлэлт боллоо. Тухайлбал: авто тээврээр 56.5 сая тонн ачаа, төмөр замаар 28.6 сая тонн ачаа, агаарын тээврээр 6.5 мянган тонн ачаа тээвэрлэснийг салбарын яам мэдээлэв.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан