Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
“Пуужин Баяраа” тоглолт сансрын, фантастик адал явдлуудаар фенүүдээ баясгана

Б.АЛТАНГЭРЭЛ

“Пуужин Баяраа” тоглолт энэ сарын 14- нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах талаар мэдээллээ. Энэхүү тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш бэлтгэж буй. Түүнчлэн артист Rocketbay өөрийн дөрөв дэх цомог болох “Odissey”-г гаргасан бөгөөд энэ нь нийт есөн дуутай юм. Тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Тамир ажиллах аж. Тайзны зохион байгуулалтын хувьд өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь засагдаж байсан тайзнуудаас ялгаатай. Тухайлбал, "Пуужин Баяраа" тоглолтын тайз 23м хүртэл өндөр бөгөөд артист болон бүжигчдэд оногдох талбай том гэдгээр давуу талтай. Дуучин Rokitbay “Odissey” бол миний дөрөв дэх цомог. Энэ үг маш том адал явдлыг илтгэдэг. Зүгээр нэг энгийн адал явдал биш. Энэ нь ээдрээт бүхнээс ямар нэгэн зүйлийг олж авсныг болон ухаарлыг илтгэдэг. Уг цомог нь миний амьдралдаа мэдэрсэн зүйлсийг өгүүлдэг. Тоглолт ч мөн адил сансрын талын фантастик адал явдлын хэв маягтайгаар зохиогдоно" гэлээ. “Odissey” цомог болон тоглолтын хөгжмийн найруулагчаар продюсер Б.Наранзун ажиллаж байна. Б.Наранзун "Анх гурван жилийн өмнө “Хязгааргүй” гэх дуунд хамт ажилласнаар танилцсан. Миний хувьд өмнө нь хип поп жанрын артисттай ажиллаж байгаагүй. Энэ удаад бүтэн цомгийн хувьд хамтарч ажиллаж байгаа нь хип поп урлагийг ойлгох, дан хөгжим гэлтгүй дуугаралт, түүх өгүүлж байгаа учир түүнтэй уялдах гэх мэт маш олон зүйлийг сурч авлаа. Тоглолтын хувьд бүх дуучид амьдаар дуулна. Бид дуучидтайгаа сар гаруй хамтран ажиллаж өнөөдөр жигдэрч байна. Илүү амьд тоглолт хийхийг хичээлээ" гэв. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Г.Анхбаяр "Сүүлийн 30 гаруй цагийн дотор тасалбар зарагдаж дуусах төлөвтэй байна. Тоондоо хүрээд тасалбар дууссан тохиолдолд нэмж гаргахгүй. Бусад хүмүүсийн саналыг харгалзан үзэж 16 болон түүнээс дээш насны хүмүүс орно. Харуул хамгаалалтын тоог өмнөх тоглолтуудаас 30 хувиар илүү нэмэгдүүлсэн. Иймд үзэгч та бүхнийг соёлтой оролцохыг уриалж байна” гэлээ. Тоглолтод урилгаар Monku & Uyangaa, BO /RECON хамтлагийн гоцлол дуучин, Magnet Brain, Enkh𝐱 Erkhem, davaidasha, Хонх хамтлаг, Trishna зэрэг уран бүтээлчид оролцох аж.

Эх сурвалж: www.polit.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан