Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хямралаас болоод Оросын нөөц 1,5 жилд барагдана
Нефтийн үнэ баррель нь өнгөрсөн дөрвөн жилд 80 доллар байснаа одоо 60 доллар болчихоод байгаагаас үзэхэд Оросын нөөцийн сангийн хөрөнгө жил хагасын дараа барагдана гэж “РБК daily” сонин ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Моисеевын хэлснээс иш татан мэдээлжээ. Эдийн засгийн хямрал 2013 онд эхлэх юм бол байдал улам төвөгтэй болох юм байна. Оросын нөөцийн сан ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэж байгаа ч Засгийн газар үндэсний нийгмийн хамгааллын санд ашиглах л болно. Тэгэхээр хямрал хэдэн жилийн дараа эхэлдэг юм, энэ хугацаанд нөөцийн санг арвижуулах хэрэгтэй болно.
Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Андрей Клепач хэвлэлд өгсөн ярилцлагадаа нөөцийн сан ДНБ-ний таван хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт гэсэн байна. 2012 оны есдүгээр сард Нөөцийн санд 1,953 их наяд рубль байгаа нь наймдугаар сард 26 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийгмийн хамгааллын сан ч 29 тэрбум төгргөөр өсч 2,772 их наяд рубльд хүрсэн байна. Нөөцийн сан үндсэндээ нефть, байгалийн хийн орлогос бүрдэж байгаа. Засгийн газрын зорилго бол нөөцийн санг ДНБ-ний долоон хувьд хүргээд цаашдаа талыг нь төсвийн зарлагад зарах бодолтой байгаа юм. Тэгэхээр Сангийн яамны тооцоогоор бол 2013 он гэхэд л ДНБ-ний долоон хувьд хүрэхээр байгаа юм байна.
Нефтийн үнэ баррель нь өнгөрсөн дөрвөн жилд 80 доллар байснаа одоо 60 доллар болчихоод байгаагаас үзэхэд Оросын нөөцийн сангийн хөрөнгө жил хагасын дараа барагдана гэж “РБК daily” сонин ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Моисеевын хэлснээс иш татан мэдээлжээ. Эдийн засгийн хямрал 2013 онд эхлэх юм бол байдал улам төвөгтэй болох юм байна. Оросын нөөцийн сан ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэж байгаа ч Засгийн газар үндэсний нийгмийн хамгааллын санд ашиглах л болно. Тэгэхээр хямрал хэдэн жилийн дараа эхэлдэг юм, энэ хугацаанд нөөцийн санг арвижуулах хэрэгтэй болно. Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Андрей Клепач хэвлэлд өгсөн ярилцлагадаа нөөцийн сан ДНБ-ний таван хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт гэсэн байна. 2012 оны есдүгээр сард Нөөцийн санд 1,953 их наяд рубль байгаа нь наймдугаар сард 26 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Нийгмийн хамгааллын сан ч 29 тэрбум төгргөөр өсч 2,772 их наяд рубльд хүрсэн байна. Нөөцийн сан үндсэндээ нефть, байгалийн хийн орлогос бүрдэж байгаа. Засгийн газрын зорилго бол нөөцийн санг ДНБ-ний долоон хувьд хүргээд цаашдаа талыг нь төсвийн зарлагад зарах бодолтой байгаа юм. Тэгэхээр Сангийн яамны тооцоогоор бол 2013 он гэхэд л ДНБ-ний долоон хувьд хүрэхээр байгаа юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
эрдэнэ
нефьт 3дахин хямдарвал аль нэг улс арчигдаж,задран унадаг жамтай...
2012.11.18
























