Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
"The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшиж байна
67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Лос Анжелес хотод болно. Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх арваннэгдүгээр сарын 8-нд зарлах юм. Тэгвэл Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга энэ сарын 4-нөөс 15-ныг дуустал үргэлжилнэ. Хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан "The Hu" хамтлагийн 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан "Upright Destined Mongol" (Босоо заяат Монгол)-ыг шилдэг амьд хөгжмийн тоглолт төрөлд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.

67 дахь удаагийн Грэммийн наадамд 2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны наймдугаар сарын 30-ны хооронд бүтээсэн уран бүтээлийг нэр дэвшүүлэх боломжтой. Тэдний нэр дэвшихээр өрсөлдөж буй шилдэг амьд хөгжмийн тоглолт ангилалд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. Эхний шалгаруулалтыг давбал хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 12-ноос нэгдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлээд ялагчийг хоёрдугаар сарын 2-нд зарлах аж.
Эх сурвалж:IKON.mn
0 Сэтгэгдэл
























