Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Үүдэл эсийн судалгаа хийсэн эрдэмтэд Нобелийн шагналтнаар тодорлоо
Үүдэл эсийн судалгааг анхлан хийж байсан пионер эрдэмтэд 2012 оны Нобелийн анагаах ухааны шагналыг хуваан хүртэхээр боллоо. Их Британийн эрдэмтэн, профессор Жон Гардон, Японы эрдэмтэн Шинья Яманака нар нас бие гүйцсэн эсийг үүдэл эс болгон хувиргах эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийснийхээ төлөө энэ нэр хүндтэй шагналын эзэд болжээ. Профессор Гардон судалгааныхаа туршилт болгон мэлхийг клонын аргаар гарган авсан бол эрдэмтэн Яманака генийг өөрчилж, эсийг дахин программчилсан юм. Тэдний энэ нээлтийн ачаар Долли хонийг клоны аргаар төрүүлэх туршилт амжилттай болсон түүхтэй. Тэдний энэ ололт амжилт шинжлэх ухаанд хувьсгал болсон хэмээн Нобелийн хороо үнэлсэн юм. “Эдгээр эрдэмтдийн судалгаа шинжилгээний ололт амжилт нь бидний организм, эд эс хэрхэн ажиллаж, оршин байдгийг ойлгоход хувьсгал болсон. Энэ нээлтийн тусламжтайгаар дэлхий даяар анагаах ухааны олон салбарт гайхамшигт өөрчлөлт гарсан юм” хэмээн үнэлжээ.
Үүдэл эсийн судалгааг анхлан хийж байсан пионер эрдэмтэд 2012 оны Нобелийн анагаах ухааны шагналыг хуваан хүртэхээр боллоо. Их Британийн эрдэмтэн, профессор Жон Гардон, Японы эрдэмтэн Шинья Яманака нар нас бие гүйцсэн эсийг үүдэл эс болгон хувиргах эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийснийхээ төлөө энэ нэр хүндтэй шагналын эзэд болжээ. Профессор Гардон судалгааныхаа туршилт болгон мэлхийг клонын аргаар гарган авсан бол эрдэмтэн Яманака генийг өөрчилж, эсийг дахин программчилсан юм. Тэдний энэ нээлтийн ачаар Долли хонийг клоны аргаар төрүүлэх туршилт амжилттай болсон түүхтэй. Тэдний энэ ололт амжилт шинжлэх ухаанд хувьсгал болсон хэмээн Нобелийн хороо үнэлсэн юм. “Эдгээр эрдэмтдийн судалгаа шинжилгээний ололт амжилт нь бидний организм, эд эс хэрхэн ажиллаж, оршин байдгийг ойлгоход хувьсгал болсон. Энэ нээлтийн тусламжтайгаар дэлхий даяар анагаах ухааны олон салбарт гайхамшигт өөрчлөлт гарсан юм” хэмээн үнэлжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























